Эмнэлгээр үйлчлүүлэхдээ халдварын дэглэмийг сайтар сахихыг зөвлөж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор хяналт шалгалт хийж байна. Шалгалтанд нийслэл дэх төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд 118, түргэвчилсэн оношлогооны цэг 57, нийт 176 эрүүл мэндийн байгууллага хамрагдлаа.
Шалгалтаар дараах нийтлэг зөрчил дутагдлууд илэрч байна. Тухайлбал:
• Өрхийн эрүүл мэндийн зарим төвийн тусгаарлах байр нь гадагш гарсан хаалгагүй,
• Тусгаарлах өрөөг 3 бүс тогтоогоогүй,
• Нэмэлт механик агааржуулалтын системгүй,
• Сэжигтэй болон тусгаарласан хүнийг усанд орох нөхцөлөөр хангаагүй,
• Эмнэлгийн угтах үйлчилгээнд Үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжиж байгаа боловч бүртгэл хөтлөөгүй, биеийн халууныг үзэж буй халуун хэмжигч нь алдаатай зааж байсан
• Ковид-19” халдварын үед хэрэглэгдэх вирусын эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийн бүрдүүлэлт хангалтгүй
• Вирусын эсрэг эмийн нөөц бүрдүүлээгүй
• Эмнэлгийн эм хадгалах өрөөний дулаан, чийгшил шаардлага хангахгүй
• Тусгаарлах өрөө нь суултуургүй
• Хүний бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зайг баримтлах зохицуулалт хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Эдгээр зөрчил дутагдалыг богино хугацаанд арилгах хугацаатай үүрэг өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Мөн нэр бүхий эмнэлэгт улсын бүртгэлд бүртгэгдээгүй халдваргүйтгэлийн бодис хэрэглэсэн, хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл байсан зөрчлийг арилгууллаа.
Эмнэлгийн үйлчилгээ авах иргэд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлж цахимаар цаг авах, зай барих, маск зүүх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг зөвлөе. Хяналт шалгалт үргэлжилж байна.

+ There are no comments

Add yours