Нийтийн тээвэр хэвийн горимд шилжжээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд үйлчилж байсан. Өнгөрсөн долоо хоногт энэ цагийг багасгаж өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд зорчихоор төлөвлөөд байсан юм. Тэгвэл УОК-ын шуурхай ажлын хэсгээс нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явах болсныг мэдээллээ.

Яг одоо болж байгаа УОК-ын шуурхай ажлын хэсгийн хурлын үеэр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явна. Гэхдээ үүнийг хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй” гэлээ.

Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ гэдгийг тэрбээр онцолсон юм. Ингэхдээ үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн 13 чиглэлийн байгууллагын ажилчид болон эрүүл мэндийн үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай хүмүүс нийтийн тээврээр үйлчлүүлэх юм байна. Түүнчлэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн 13 чиглэлийн байгууллагуудын ажилчид хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож болох аж.

 

+ There are no comments

Add yours