Өчигдөр эрүүлжүүлэх байранд 83 хүн хоножээ

Энэ сарын 18-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 615 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 265, хулгайтай холбоотой 8, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 40, гэмт хэргийн шинжтэй 31 мэдээлэл ирсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон долоо, хүнд гэмтсэн тав, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 36, хүний биед халдсан 18, эрүүлжүүлэгдсэн 83, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 38 тохиолдол гарчээ.

+ There are no comments

Add yours