А.Амбасэлмаа: Халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

2020 оны 11 сарын 18-нд 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Алтанбулагаар орж ирсэн тир машины 30 машины жолоочоос 7 жолоочид вирус илэрлээ.

  • Монгол Улсад бүртгэгдээд байгаа коронавирусийн голомт 18-нд хийсэн шинжилгээгээр
  • Дархан-Уул аймагт 3,
  • Сэлэнгэ 4,
  • Дорноговь 1,
  • Орхон 13,
  • Улаанбаатарт шинээр 3 тохиолдолд вирус илэрсэн.

 

Улаанбаатар болон таван аймагт голомтлон вирус илэрсэн.

Улаанбаатарт нийт 14, Орхон 13, Сэлэнгэ 28 Дархан-Уул 11, Говьсүмбэр 1, Дорноговь 1 Улаанбаатар төмөр замын хавьтлуудын дундаас 4, нийт шинээр бүртгэгдсэн орон нутгийн байршилтай голомтод 72 тохиолдол болоод байна. Батлагдсан 505, эдгэрсэн 329, ажиглалтад 17 хүн байна.

+ There are no comments

Add yours