Хөл хорио шийдэл биш болов!!!

ДЭМБ-ын зүгээс монголын Засгийн газарт 2020 оны 10,11 дүгээр сараас томуугийн дэгдэлт ихсэхтэй зэрэгцээд C19 халдварыг гадагш алдах магадлалтайг өнгөрсөн хавраас сануулж байлаа. Тиймээс аль эрт өнөөдрийн нөхцөл байдлыг урьдчилан тогтоож, сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байв!!!!
Гэтэл өнөөдрийг хүртэл Монголын Засгийн газар халдварын тохиолдол бүрийн хавьтагчдыг олж тогтоох, тогтоогоод хязгаарлалт хяналтад авах арга хэмжээнээс илүү гарсангүй!!!
Иргэд бухимдаж байгаа нь ч үүнтэй холбоотой, тохиолдол бүрийн араас хөөцөлдөж, хяналтад авах, хөл хорих зэрэг нь хэр үр дүнтэйг мэдэгдэхгүй байгаа нь ч хөвөрсөн утас шиг орооцолдон үргэлжилсэн, цуурай шиг хурдтай явдаг харилцаа аж. Энэ утгаараа олон иргэн, магадгүй би, та, чи хэн ч энэ дунд явэ байхыг үгүйсгэх аргагүй болов!!!
Гэтэл манай улсын Засгийн газар, Улсын онцгой комисс эзэн биeгүй, эргэж дуусахгүй “хөвөрхий утас”-ны араас хөөсөн, хавьтагчийн тоо голлосон мэдээлэлтэй хэт хөөцөлдсөөр…
Тоо…тоо…тооо… Больёо тэхүү!!!!
Үүний оронд халдвар тархсан, өвчлөл нэмэгдэх нь тодорхой учир эмнэлгүүд, эмчилгээ, эмчилгээний менежмент, нийгмийн үйлчилгээ зэрэг гол зохион байгуулалтдаа л анхаарья.
Ганцхан жишээ хэлэхэд, ЭМЯ-ны сайтаас устгагдсан гэдэг бичлэгт, Эрүүл мэндийн сайдын удирдсан шуурхай хурал дэндүү гомдмоор байсан!!! Хэдэн хүний цалин хөлсний сүлжээ, хөдөлмөр/хүн цагийн хуваарь, илүү цаг ажилласан хүний нэрсийг зөв гаргах … гэх мэт ХӨСҮТ-ийн захирлын шийдвэрлэх хэмжээний асуудлаар хуралдаж, тэртэй тэргүй ажлаа дийлэхгүй байгаа сайдаа нервтүүлж байсан!!!!!!
Одоо больёо, Нямхүү эмчээр мэдээлэл хийлгэх биш захиргаа, удирдлагын ажлыг нь хийлгэe. Тэр хүний ажлыг Мөнхсайхан сайдаар хийлгээд байх юм бол хэн нийгэмд чиглэсэн БОДЛОГО хийх юм бэ!!!
Өнөөдрийг хүртэл нийтээр нь зүгээр л мэдээлэл хөөцөлдүүлж, ХӨСҮТ-ийн захирлаар ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ хийлгэв.
Эцэст нь өнөөдөр Эрүүл мэндийн САЙДААРАА эмнэлгийн захирал хийлгэх хэмжээнд хүрэв, арай ч дээ!!!!
Иргэдэд, олон нийтэд хэрэгтэй ажиллая, дээр дооргүй. Үр дүнтэй ажиллая, гаргаж байгаа мэдээлэлдээ хариуцлагатай байя!!!! Хариуцлага, үр дүн байхгүй худлаа хөөсөрч өвдсөн хүмүүсийг тоолдог, нийгэмд айдас тараадаг хэрэггүй мэдээллээ больё, 75751200 утсаар цаг авч, иргэд аль цэгт шинжилгээ өгөхөө хуваарилуулна гэж дүүргүүдэд байх шинжилгээний цэгийн мэдээллүүд ЭМЯ сайтаас эхлээд бүх л мэдээллийн сайт дээр байна.
Харин энэ утас руу залгахад, “сайн дурын шинжилгээг болиулсан, журам нь өөрчлөгдөж байгаа, маргааш өглөө гэхэд шинэ журам гарчих байх аа” гэж байна!!!! Шинжилгээний цэгүүдийн хаяг, байршил гэж арай л дэндүү, ямар ч хүн ойлгоход хэцүү, дэндүү тодорхойгүй. Арай дэндүү байна!!!
Хотын даргын мэдээллээс нойр хоолгүй гэдэг үгийг хүмүүс эмзгээр хүлээн авч байгаа нь ч зөв. Эмч, цагдаа нарын шалаар зулсан зургууд бол нийгэмд бухимдал төрүүлэхээс аргагүй!!!
Энэ бүхнээс харахад өнөөдөр , цаашид нийгэм рүү хандсан менежмент, бодлого хийх ёстой хүмүүс маань зүгээр л эмнэлэг, цагдаа, онцгой гээд тусгай албаныхаа хөдөлмөрийн зохион байгуулалт, хүний нөөцийн менежментийг ч хийж чадахгүй байгаад байна!!!
Хамгийн гол нь монголчууд бид цаашдаа хөл хориогүйгээр эрсдэлийг давах, дасан зохицох менежментэд хаа хаанаа суралцахгүйгээр Цар тахлыг туулж чадахгүй!
Хөл хорио шийдэл биш. Хөл хорио болон УОК, Засгийн газрын хариу арга хэмжээ иймэрхүү байдлаар үргэлжилбэл бид эрүүл мэндээрээ ч, эдийн засгаараа ч элгээрээ мөлхөхөд хүрнэ. Бид корона вирүстэй зэрэгцэн оршингоо ажиллах, суралцах, амьдрахад суралцаж, бэлтгэгдэж, дасан зохицох ёстой. Үүнийг, ийм нөхцөлд хамгийн гарз хохирол бага байх системийг бий болгох нь л Онцгой дэглэм, бэлэн байдлын зорилго, Засгийн газрын бодлого байх ёстой гэж харж байна. Хөл хорио шийдэл биш болчихлоо. Бодлогоо шинэчилж, ажиллах хэрэгтэй байна, Eрөнхий сайдаа!!!

+ There are no comments

Add yours