Бүх нийтийн бэлэн байдалд Улаанбаатар хот бэлэн байж чадсан уу?

Монгол Улсын түүхэнд анх удаа бүх нийтийн бэлэн байдалд эхлээд Улаанбаатар хотыг, дараа нь нийт орон нутагт шилжүүлж, онцгой байдал тогтоов. Гэнэтхэн илэрсэн ковидын халдвар тээгч залуугийн сурагтай зэрэгцэн Улаанбаатар хотын хүнсний томоохон худалдааны төв иргэдийн хөлд дарагдаж, хөлдүү мөхнй төлөө хүмүүс зодолдож, хэдхэн цагийн дотор томоохон хүнсний дэлгүүрүүдийн өргөн хэрэглээний бараа, тэр дундаа гурил будаа, мах, махан бүтээгдэхүүн хоосров… ёстой л хөлгүй мөлхөж, хөлтэй нь хөлхсөн энэ дуулианы нэг талд нь энэ чиглэлийн худалдаа эрхлэгч компаниуд хагас жилийн худалдааны орлогоо хийж, харин нөгөө талд өвчнөөс урьдчилан сэргийлэхийг өргөн хэрэглээний барааг хиймлээр дутагдалд оруулсан сөрөг үр дагавар харагдсан.

Харин Монгол Улсын Онцгой комиссынхон нойргүй хонож, цагдаагийн алба хаагчид 24 цагаар унтах нойргүй ажиллаж, онцгой, эмнэлгийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн ажилласан … зэргээр үнэхээр завгүй 20 гаруй цагийн монголчууд угтаж, бас үдэв.
Харамсалтай нь Монголчууд өглөө сэрээд ковидын халдвар тээгч 22 хүн байгаа тухай сөрөг мэдээлэлтэй, түүгээр зогсохгүй улсын түүхэнд анх удаа Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн Улсын Онцгой комиссын мэдээлэлтэй угтав. Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас эхлэн тав хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлэхээр болсон.
Энэхүү шийдвэрийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.1.3, 11.3.3-т зааснаар улсын хэмжээнд, эсхүл нийслэл болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт Улсын Онцгой комиссын даргын саналыг үндэслэн Засгийн газар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ гэж заасны дагуу гаргасан байдаг. Тус хуульд Гамшгаас хамгаалах бэлэн байдал нь
өдөр тутмын бэлэн байдал;
өндөржүүлсэн бэлэн байдал;
бүх нийтийн бэлэн байдал гэсэн зэрэгтэй байхаар заасан байдаг юм байна.
Коронавирусийн халдварын эрсдлээс сэргийлэх зорилгоор бид өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжээд байсан бол ийнхүү бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт тав хоногийн хугацаанд шилжиж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлэхээр тусгажээ. Тодруулбал,
10.3.Өдөр тутмын бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авна:
10.3.1.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах;
10.3.2.харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах;
10.3.3.гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах;
10.3.4.гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний мэдээллийг түгээх;
10.3.5.гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэх;
10.3.6.гамшгийн үед дайчлан гаргах хүч хэрэгслийн бүртгэл, тооцоог гаргах.
10.3.7.салбар дундын төлөвлөгөө, мэдээ, мэдээлэл солилцох, хамтран ажиллах.
10.4.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3-т зааснаас гадна дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
10.4.1.гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;
10.4.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;
10.4.3.гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;
10.4.4.хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;
10.4.5.гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх.
10.4.6.соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох;
10.4.7.харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох, хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах;
10.4.8.голомтын бүсээс хүн, мал, амьтан, эд хөрөнгийг түр нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, түр орон байр, хүнс  тэжээлээр хангах арга хэмжээг зохион байгуулах;
10.4.9.нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад чухал үүрэг бүхий хуулийн этгээдэд тусгай дэглэм тогтоож мөрдүүлэх;
10.4.10.төрийн болон төрийн өмчит байгууллагын үүрэг, зориулалт, хөдөлмөрийн нөхцөл,  ажлын цагийн хуваарийг тогтоосон хугацаагаар өөрчлөх; HYPERLINK “https://www.legalinfo.mn/Nemelt/2020/20-ne-109.docx” /
10.4.11.улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг авах;
10.4.12.стратегийн хүнс, бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл болон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад чиглэл болгох, хяналт тавих;
10.4.13.олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн тухай илт худал мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөлийн хэр хэмжээнд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авч хэрэгжүүлэх;
10.4.14.эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангуулах;
10.4.15.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед улсын хил хамгаалах байгууллага холбогдох байгууллагатай хамтран хилийн боомтод тусгай дэглэм тогтоож, мөрдүүлэх;
10.4.16.химийн хорт болон аюултай бодис, ачаа тээвэрлэлтийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд түр хугацаагаар зогсоох;
10.4.17.зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх хэмээн заасан байна.

Улаанбаатарчуудын хувьд бэлэн байдалд шилжсэн энэ хугацаанд иргэд бүхэн бүхий чадлаараа асуудлаас урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулж байгаа нь илт анзаарагдаж байгаа. Ингэснээр магадгүй энэхүү түгшүүртэй таван хоногийн дараа бүх зүйл урьдын хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ талаар бид иргэдийн байр суурийг авсанаа хүргэж байна.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Анармөрөн, би ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагч. Анх удаа бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаа энэ онцгой нөхцөл байдлыг харж байна. Аймшигтай цар тахлаас урьдчилан сэргийлэх, гэр бүлээ, өөрийгөө найз нөхдөө хамгаалахад хамгийн нэгдүгээрт амны хаалтаа бүрэн зүүж, шаардлагагүй бол гадуур хамаагүй хөлхөхгүй байх ёстой гэж ойлгосон. Манай үеийнхэн ч мөн адил над шиг бодолтой байж, өөрийгөө, гэр бүлээ, найз нөхдөө аюултай өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа хэмээн итгэж байна.
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Х.Ганболд, Монголчууд өөрсдөө хариуцлагатай байвал энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, даван туулж чадна гэж би итгэж байсан. Аль болох боломжтой бүх нөхцөлд төрийн тэргүүд, онцгой комиссоос анхаарч ажилласан гэж ойлгож байгаа. Үнэхээр дотоодоос алдаж байгаа энэ тохиолдолд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж байгаа нь зөв гэж харж байгаа. Таван хоногийн хугацаа богинохон. Ийм байхад заавал асуудал үүсгэж бөөн бөөнөөрөө дэлгүүр, захаар тэнэж, мах гурил гэртээ овоолоод байх утгагүй гэж бодож байгаа.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны иргэн С.Будрагчаа, Өчигдөр Хүчит Шонхор захаас очиж мах, гурил авсан. Уг нь гэртээ ганц мах авах гэж очоод явж байгаа хүмүүс бужигнаад, гурил будаа… гээд л баахан юмнууд цуглуулаад их хэмжээгээр аваад байхаар нь юмыг яаж мэдэх үү гээд арай ахиу авчихсан. Харин эргэж ирээд тавих, агуулах газаргүй жаахан сандарсан ч магадгүй энэ өвчингийн хүрээ тэлээд онцгой байдалд тогтоосон хугацаа сунгачихвал яах юм гэж бодож байгаа. Тэгвэл манай гэр бүл санаа зовохгүй гэртээ крантилагдаад байж байхаар болсон. Төр засгийн зүгээс авч байгаа арга хэмжээг телевизээр байнга харж байна. Мэдээ л их үзэж байна даа.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Халтар, хүмүүс ямар гэнэн юм бэ гэж харж байлаа. Өөрсдөө баахан шуугилдаж өргөн хэрэглээний барааны үнийн хөөргөдөл, барааны хомсдол үүсгээд байна шүү дээ, ядаж үүнийг нь сэтгүүлчид зав зайгүй сурвалжлаад хүмүүсийг бас айдас хүйдэст оруулаад байна гэж харсан. Сэтгүүлчид энд тэнд очоод л ийм байна, тийм байна гээд шуугиулаад байхгүй бол иргэд тэр бүр бүх мэдээллийг авч айж, сандраад байхгүй шүү дээ, тиймээс энэ тал дээр илүү анхаараасай гэж бодож байна.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн С.Эрдэнэ, өглөө босоод л ажилдаа явах замдаа анх удаа зам сэлүүхэн баахан цагдаа нараас өөр хүнгүй гудамжаар явах их эвгүй байсан шүү. Өчигдөр манайх дэлгүүр, хоршоо хэсээгүй ээ. Угаасаа л таван хоногийн хорио цээртэй биз дээ.удахгүй тавигдах байхад заавал гэрээ агуулах шиг гурил будаагаар дүүргэж яахын. Тэгээд ч бүх хэрэглээ байрны доод давхарын дэлгүүрт байж байхад хаа байгаа захад очиж хүмүүс дагаж бөөн бөөн мах гурил авна гэдэг утгагүй санагдаад байгаа.

+ There are no comments

Add yours