21 хоног тусгаарлагдсан тээврийн жолооч болон эхнэрээс нь коронавирусийн халдвар илэрчээ

“21 хоног тусгаарлагдсан олон улсын автотээврийн жолооч дөрөв хоногийн өмнө гэртээ очсон. Тухайн жолооч болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусийн халдвар илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Тиймээс хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу нийслэл хотод гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Энэ хугацаанд халдвар авсан хүмүүсийн хавьтлыг тогтоох, тандалт судалгаа хийнэ” гэв.

+ There are no comments

Add yours