Коронавирусийн халдвар авсан сувилагчтай хамт ажиллаж байсан эмчээс COVID-19 илэрчээ

Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад коронавирусийн халдвар зургаагаар нэмэгдэж , нийт батлагдсан тохиолдол 374 боллоо.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс зарим тодрууллаа. Тэрбээр “Өнөөдөр бүртгэгдсэн халдварын зургаан шинэ тохиолдол бүртгэгдлээ. Мөн  ХӨСҮТ-д халдвартай хүмүүсийг эмчилж байгаад өөрөө халдвар авсан сувилагчийн багийн 27 настай, эмэгтэй эмчийн шинжилгээнээс халдвар илэрлээ. Бид тэдгээр эмч нараасдахин дахин шинжилгээг хийж, шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг хянаж байна” гэлээ.

+ There are no comments

Add yours