УОК: Алтанбулаг боомтыг хоёр сараар хаах саналыг гаргалаа

Улсын Онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар зарим эрсдэлтэй боомтуудыг хаах эсэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, хэлэлцэн шийдвэрлэх аж. Мөн Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн Зам Тээврийн, Хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нарын мэдээллийг сонсохоор болжээ.

УОК-оос гаргасан шийдвэрийг ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцуулж байна. Тэрбээр, Алтанбулагийн боомтыг өнөөдрөөс эхлэн тус боомтыг 2 сар буюу 2021 оны 1-р сарын 15-ны хүртэл хаах,

Энэ сарын 23-наас эхлэн Увс аймгийн Цагааннуурын боомтыг гарагийн зохицуулалтаар нээхээр шийдвэрлэж, энэ асуудлыг ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар боллоо.

+ There are no comments

Add yours