Цагаачаас Цагаан ордон руу Камала Харрис

Энэтхэг, Ямайк цагаач хосоос мэндэлсэн охин өнөөдөр АНУ-ын анхны өнгөт арьст эмэгтэй Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдож, төрийн хамгийн өндөр зэргийн албан тушаалыг хаших эмэгтэйгээр тодорлоо. Цагаач гэр бүлээс мэндэлсэн ч 7 настайд нь эцэг, эх нь салж хөхний хорт хавдар судлаач, активист ганц бие ээжтэйгээ өсчээ. Ээж нь Энэтхэг үндэс угсааг нь мартуулалгүй өсгөж, Камала, түүний дүү охиныг Оакландын өнгөт арьст соёлд сургаж хүмүүжүүлжээ. “Миний ээж хоёр өнгөт арьст охин өсгөж байгаагаа их сайн ухамсарладаг байсан. Бидний суурьшиж амьдрах газарт хоёр охин нь өнгөт арьстан л гэж харагдах учраас биднийг өөртөө итгэлтэй, бахархалт өнгөт арьст эмэгтэйчүүд болгож өсгөх гэж их зүтгэсэн” хэмээн өөрийн намтар номондоо өгүүлжээ.  

Камала багадаа, ээж, дүүгийнхээ хамт

“Би энэ танхимын хамгийн анхны эмэгтэй хүн байж магадгүй ч, хамгийн сүүлийнх нь биш шүү. Одоо зурагтаа үзэж суугаа охид бүр энэ орон бол боломжоор дүүрэн эх орон гэдгийг харж байгаа байх. Америкийн хүүхэд бүхэнд манай улс тодорхой харууллаа, амбицтай мөрөөд, итгэл үнэмшлээр манлайл. Бусдын чамайг хараагүй тэр өндөрлөгт өөрийгөө очиж байгаагаар төсөөл. Бид алхам бүрт чинь алга ташиж дэмжих болно. Миний ээж 19 настайдаа Америкд ирэхдээ ийм ирээдүйг төсөөлөх ч боломжгүй байсан. Гэсэн ч тэр Америк оронд энэ бүхэн боломжтой гэдэгт итгэдэг байсан” хэмээн 2009 онд нас барсан ээжийгээ дурссан юм. 

“Надад ээж минь, түүнтэй нас чацуу өнөөдрийн энэ мөч ийн жимийг гаргахад түүхэн оролцоотой өнгөт арьст бүсгүйчүүд, Ази, Цагаан, Латин, унаган Америк эмэгтэйчүүд бодогдож байна. Тэгш эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэж, өөрөөсөө их золиос гаргасан эмэгтэйчүүд тэр дундаа ихэнхдээ л үл тоогдож, орхигдож үлддэг өнгөт арьстай эмэгтэйчүүд манай ардчиллын тулгуур багана болж явдгаа олон удаа батлан харуулсан. Өнөө орой би тэдний тэмцэл, тууштай байдал алсын харааны ач холбогдлыг эргэцүүллээ.  Тэдний мөрөн дээр би одоо гишгэж, тэд бидэнд шат болж өгсөн байна. Бас манай улсын нийтлэг хаалттай үзлийг эвдэж дэд ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүнийг дэвшүүлсэн Байдены характер нь түүний эр зоригийг нотлон харууллаа” хэмээж дэд ерөнхийлөгчийн илтгэлээ дуусгасан юм.  Эмэгтэйчүүд үндсэн хуулиар сонгуульд саналаа өгдөг болсоноос хойш 100 жил өнгөрч байгаатай холбогдуулан шинэ Дэд Ерөнхийлөгч Камала Харрис цагаан хослолоор гоёжээ.  

 

Б.Хонгорзул

 

+ There are no comments

Add yours