Трамп санал тооллогыг зогсоолгохоор шүүхэд хандлаа

Трампын компанит ажлын газраас Жиоржиа, Пенсилваниа, Мичиган мужуудад санал тооллогыг зогсоолгохоор шүүхэд хэрэг үүсгэжээ. Трамп одоогийн байдлаар албан ёсоор 214 санал авсан байгаа бол Демократ намаас нэр дэвшигч Байден 264 саналаар тэргүүлж байна. Зургаан төлөөлөгчийн саналтай Неведа мужын саналын 75 хувь нь тоологдож Байден 0,6 хувийн саналаар тэргүүлж байгаа бөгөөд эл тэргүүллээ хадгалж чадвал АНУ-ын дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдоход тун ойрхон болжээ. 

Б.Хонгорзул

+ There are no comments

Add yours