МИАТ-ийн ажилчид COVID-19-ийн халдвар авжээ

Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Герман улс дахь МИАТ компанийн төлөөлөгчийн газрын 4 ажилтан коронавирусний халдвар авсан болохыг нотоллоо. Одоогоор тэд эмнэлэгт хэвтээгүй, гэрийн тусгаарлалт байж ХӨСҮТ-ийн эмч нараас зөвлөгөө авч, эмчилгээ хийгдэж байгаа аж. Мөн Монголоос шаардлагатай эм тариаг хангах талаар ажиллаж байгаа юм байна.

+ There are no comments

Add yours