Улсын хэмжээнд 2021 онд 252 тэрбумын өртөг бүхий 38 ажил төлөвлөсний 12 нь засварын ажлыг танилцуулж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2021 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж буй.

Энэ удаагийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бид хүн амын тоотой нь харьцуулахад орон нутагт ямар байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл улсын хэмжээнд 2021 онд 252 тэрбум төгрөгийн өртөг бүхий 38 ажил хийхээр төлөвлөсөн байна. Үүний 12 нь засварын ажил ажээ.

Тухайлбал, гаалийн шинэчлэлийн хүрээнд лабораторийн барилга барьж, тоног төхөөрөмжөөр хангахад 30 тэрбум төгрөг төсөвлөж байгаа бол хорихоос өөр төрлийн ял эдлэх гэрийн хорионд байгаа иргэдийн цахим бугуйвч, программ хангамж, тоног төхөөрөмжид 6.5 тэрбум төгрөг төсөвлөхөөр тусгажээ.

Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах ажлыг 2021 онд эхлүүлэх бөгөөд 1.3 тэрбум төгрөг зарцуулах бол хаягийн мэдээллийн нэгдсэн систем байгуулахад 880 сая төгрөг зарцуулах нь.

Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах 6.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажилд ирэх онд 2.7 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөсөн байна.

Хүснэгт. 2021 онд төсвийн санхүүжилтээр улсын хэмжээнд хийх ажлууд

Улсын хэмжээнд хийх хөрөнгө оруулалтын томоохон ажлуудЭхлэх онДуусах онТөсөвт өртөг (₮сая)2021 онд санхүүжүүлэх дүн (₮сая)
Сумдад төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх “Хур” систем /Улсын хэмжээнд/2019202123,0002,000
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын их засвар /Улсын хэмжээнд/20212021600600
Цэргийн албан хаагч болон тусгай чиг үүргийн албан хаагчдын хүүхдийн цэцэрлэгийн барилга, 150 ор /Улсын хэмжээнд/202120211,5001,500
Зэвсэгт хүчний ангиудын барилгын их засвар /Улсын хэмжээнд/202020212,000950
Радиолокацийн станцын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/201920216,2502,000
Гаалийн боомтуудыг шилэн кабельд холбох /Улсын хэмжээнд/202020215,5002,500
Гаалийн шинэчлэл – Гаалийн хороо, гаалийн төв болон газар хороодын лабораторийн барилга /Улсын хэмжээнд/2019202119,367.801,076.50
Гаалийн шинэчлэл – Гаалийн ерөнхий газар, газар, хороодын лабораторийн тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/2019202148,39524,142
Гаалийн шинэчлэл – Гаалийн ерөнхий газар, газар, хороодын шуурхай удирдлагын төв, хяналт, шалгалтын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/20192022114,143.9035,640.10
Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалт /Улсын хэмжээнд/2021202164,00064,000
Татварын ерөнхий газрын харьяа байгууллагуудын барилгын их засвар /Улсын хэмжээнд/202020211,200500
Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц төсөл, хилийн боомтын дэд бүтцийн хүрээнд хийгдэх ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/202120215,0005,000
Улсын хил хамгаалалтын зориулалтын инженерийн байгууламжийн шинэчлэлт /Улсын хэмжээнд/2021202217,325.401,000
Цагдаагийн харъяа байгууллагуудын барилгын их засвар /Улсын хэмжээнд/202120212,0002,000
Хорихоос өөр төрлийн ял эдлэх гэрийн хорионд байгаа иргэдийн цахим бугуйвч, программ хангамж, тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/202120216,5006,500
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын барилгын их засвар /Улсын хэмжээнд/202020211000560
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын их засвар /Улсын хэмжээнд/20212021700700
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/20202021500212
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/20212021300300
Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах /Улсын хэмжээнд/201820216,371.502,715.20
Орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулж, хэрэглээнд нэвтрүүлэх /Улсын хэмжээнд/202020212,682.901,780.60
Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр /Улсын хэмжээнд/2020202120,00015,000
Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах /Улсын хэмжээнд/202020212,317.101,317.10
Хаягийн мэдээллийн нэгдсэн систем /Улсын хэмжээнд/202020211,180880
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/2020202130,00024,000
Боловсрол, шинжлэх ухааны салбарын их засвар /Улсын хэмжээнд/202120217,0007,000
Боловсрол, шинжлэх ухааны салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/2021202120,00020,000
Соёлын салбарын их засвар /Улсын хэмжээнд/20212021350350
Соёлын салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/20212021650650
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын харьяа Мал эмнэлгийн лабораторийн болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын барилга, дулаан, сантехник, гадна дотно инженерийн шугам сүлжээний их засвар /Улсын хэмжээнд/20212021800800
Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/20212021400400
Эрүүл мэндийн салбарын их засвар /Улсын хэмжээнд/2021202110,00010,000
Шүүхийн барилгуудын их засвар /улсын хэмжээнд/202120212,0002,000
Шүүхийн ерөнхий зөвлөлд тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах /улсын хэмжээнд/202120212,0002,000
Улсын ерөнхий прокурорын газрын харьяа байгууллагуудын конторын барилга /Улсын хэмжээнд/202120217,946.707,946.70
Улсын ерөнхий прокурорын газрын харьяа байгууллагуудын барилгын их засвар /Улсын хэмжээнд/202120211,170.701,170.70
Улсын ерөнхий прокурорын газрын тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/202120212,406.902,406.90
Нийт251,598

+ There are no comments

Add yours