“Халаасны хулгай автобусны буудал, нийтийн тээвэрт үйлдэгдэж байна

Нийтийн тээврийн автобусанд суурилуулсан камерт хийсэн шалгалтын дүнг өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн байранд танилцууллаа.

2020 оны эхний 9 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 2,300 орчим халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 49.7 хувь нь буюу 1,175 нь автобусны буудал, нийтийн тээвэрт үйлдэгджээ.

Энэ талаарх мэдээллийг Нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч Н.Батцэнгэл өглөө.

Тэрбээр “2020 оны эхний 10 сарын байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол 2,837 бүртгэгдсэн. Үүнээс 1,783 нь гэмт хэргийн шинжтэй, 1,054 нь зөрчлийн шинжтэй байна.

300 мянган төгрөгөөс дээш хохиролтой бол эрүүгийн хэрэг үүсгээд хэрэг бүртгэлт нээдэг. Харин 300 мянгаас доош хохиролтой бол зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авдаг.

Халаасны хулгайн гэмт хэргээр алдагдаж байгаа эд зүйлийн 98 хувь нь гар утас байна. Үлдсэн хоёр хувь нь бичиг баримт, карт зэрэг юм” гэв.

+ There are no comments

Add yours