“Дэлхийн алхалтын өдөр”-т Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн хамт олон нэгдлээ

Жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж байна Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2019 оны 153 дугаар тогтоол “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, “COVID-19” цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих зорилгоор “Дэлхийн алхалтын өдөр”-ийг улс орон даяар 2020 оны 10 дугаар срын 21-ний өдрөөс эхлэн 31-ний өдрийг хүртэл 10 хоног зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын нийт ажилтан, албан хаагчид өдөр тутам 10000 алхам алхах аянд нэгдэж, идэвхитэй оролцож байна.

+ There are no comments

Add yours