Тусгай үүргийн онгоц Франкфурт руу хөөрлөө

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр  /2020.10.23./ 09.56 цагт хөөрлөө. Онгоц  маргааш 05:20 цагт газардах бөгөөд  258 иргэн эх орондоо ирнэ.  Дээрх иргэд дунд бага насны хүүхэдтэй гэр бүл 35, өндөр настан 33, эрүүл мэндийн шалтгаантай ес бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 181 иргэн байгаа юм. Тэднийг ХӨСҮТ, “Холидэй”, “White house” зочид буудал болон “Энхсаран” сувилал, “Синдүра мед” эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

УОК-ын  шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Токио  Сөүл рүү долоон нислэг  нийт  арван  удаагийн нислэг  ийнхүү үйлдээд  байна. Тодруулбал,

  • Аравдугаар сарын 4-ндНурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор  160 иргэн,
  • Аравдугаар сарын 8-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн,
  • Аравдугаар сарын 10-ндТокио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор  259 иргэн,
  • Аравдугаар сарын 12-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 135 иргэн,
  • Аравдугаар сарын 16-нд  Сөүл-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоцоор 149 иргэн,
  • Аравдугаар сарын 17-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 115 иргэн,
  • Аравдугаар сарын 18-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 193 иргэн,
  • Аравдугаар сарын 19-ндСөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор 230 иргэн,
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 иргэн тус тус ирсэн.

Харин Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.

+ There are no comments

Add yours