ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ” Сүүлийн хоёр өдөрт дөрвөн лабораторид нийт 1,053 хүний сорьцод шинжилгээ хийхэд, нэг хүний сорьцод коронавирус илэрсэн. Халдвар илэрсэн хүн нь аравдугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 35 настай эрэгтэй, Монгол Улсын иргэн. Тухайн иргэнийг хяналтад авч, ХӨСҮТ-д авчран эмчилгээ эхлүүлээд байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 328 болсноос 312 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 16 хүний биеийн байдлыг үнэлбэл, 12 нь хөнгөн, 4 нь хүндэвтэр байгаа.

Дэлхийн дахинд 41.1 сая хүн коронавируст халдвараар өвчилж, 31.1 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас баржээ.” гэлээ:

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.