Нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо, 5 шарын төмөр замын гарам дээр засварын ажил хийгдэх тул 2020 оны 10 дугаар сарын 23-ны 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг бүрэн хаана.

Иймээс жолооч та бүхэн тухайн замаар зорчилгүй, Саппорогийн тойрог, Хөсөг трэйдийн уулзвар, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам, Сонсголонгийн уулзвар, Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг ажлууд хийгдэнэ.

Гүйцэтгэгчээр: “Хүрд” ХХК, Замын 2-р анги, “Нано Экологи” ХХК
Хяналтыг: УБТЗ, УСУГ, НАЗХГ

Эх сурвалж: Нийслэлийн авто зам хөгжлийн газар

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.