Цэрэг татлага өнөөдөр нийслэлийн хэмжээнд эхэллээ

Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчоо ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд байрлаж, цэрэг татах үйл ажиллагааны нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Цэрэг татлагын товчооны дарга Н.Энхболд энэ намрын цэрэг татлага ковид-19 халдвараас шалтгаалан онцлог болж байгааг дурдаад, залуусдаа хандан ээж аав, элгэн садан, эх орноо хайрлана гэдэг цэргийн алба хаахаас эхэлдэг, цэргийн алба хаана гэдэг нь эр хүний бахархал байх ёстой гээд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ нэр төртэй биелүүлэхийг уриалав.

Цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 25-ны өдөр хүртэл явагдах тул залуус та бүхэн идэвхтэй оролцоно уу.

+ There are no comments

Add yours