Цементийг үнстэй хольж савлан, худалдаалж байсан хэргийг Цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий этгээдүүд цементийг цахилгаан станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.

Уг хэрэгтэй холбоотой гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байгаа аж.

Энэ сард ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гурван газрыг Цагдаагийн байгууллага илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 70 орчим тонн цемент хураан авжээ.

Гэхдээ савласан цементний тоо нь цааш нэмэгдэж ч магадгүй гэдгийг албаныхан хэлж байна.

Мөн “Үнсийг станцаас гаргах нь тусгай журамтай. Яаж гаргасан болон хэчнээн хүнийг хохироосныг тогтоох шалгалт цааш үргэлжилнэ” гэсэн юм.

Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.