Нийслэлийн засаг захиргааны “Хангарди” ордны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас зарлалаа.

Дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоосон бол дэнчингийн хэмжээг 4 тэрбум 342 сая 340 төгрөгөөр тооцжээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Яармаг руу нүүсэн тул ийн “Хангарьд” ордныг хувьчлах шийдвэр гаргасан бололтой.

Тус барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал төмөр бетон суурьтай цутгамал төмөр бетон араг бүтээцтэй төмөр бетон дам нуруутай цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгцтэй шилэн фасадтай төмөр вакуум цонхтой зоорийн давхраас гадна 15 давхар барилга юм. Барилгын суурийн урт 30 м, өрогөн 18 м, 2 дугаар давхраас дээш бүх давхар нь нүүр хэсгээрээ буюу баруун талдаа 18 м-ийн урттай, 1,5 м-ийн өргөнтэй консолийн хэсэгтэй, 3-15 давхрын урт 34 м өргөн 19 м өргөнтэй. Нийт 9774,7 мкв талбайтай, зоорийн давхартаа 10 машины гаражтай, 589м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хамт худалдах аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.