Г.Сүхболд нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшлогдлоо

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар /Хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүхболд нарын 5 шүүгдэгчид холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт товлогдсон боловч шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож, шүүх хуралдаан үргэлжилж байх тул Г.Сүхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэнийг шүүх хүлээн авч уг шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлуулав.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

+ There are no comments

Add yours