Хүүхэд дайрсан согтуу жолоочийг баривчилжээ

Амралтын өдрүүдэд ослын улмаас 13 хүн гэмтэж, орон нутагт зургаан хүний амь нас хохирсны хоёр нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2020.10.17-ны 19:57 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр 2-р баг Бэрхийн даваа баруун ам гэх газар асфальтан замд Nissan Tiida  маркийн автомашин Kia Frontier маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 8 сартай хүүхдийн
  • 2020.10.18-ны 19:30 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2-р баг “Арвайн тал” гэх газар асфальтан замд Hyundai Porter  маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 настай хүүхдийн амь нас хохирсон байна.

Мөн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 жолоочийг илрүүлжээ.

2020.10.17-ны 18:45 цагийн орчимд СХД-ийн 22 дугаар хороо Тахилтын зам, Жаргалантын автобусны буудлын замд Toyota Prius маркийн автомашины жолооч /Др:2.22%/  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 42 настай, эрэгтэй, 3 настай, эмэгтэй хүүхэд хоёрыг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсныг Тээврийн цагдаагийн албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж олж тогтоосон байна.

Явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 84 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

 

Эх сурвалж: ТЦА

+ There are no comments

Add yours