Алтанбулагийн боомтоор ОХУ-аас 80 гаруй хүнийг татан авна

Ирэх долоо хоногт ОХУ-аас Монголд ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авах тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд бид нийт 91 удаагийн нислэгээр 18,021 иргэнийг эх оронд нь авчирчээ.

Яг өнөөдрийн байдлаар агаар болон авто замаар нийт 22,566 иргэн эх орондоо ирээд байна.

Бид ойрын хугацаанд буюу ирэх долоо хоногт ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй манай улсын иргэд болон манай улсад хөдөлмөр эрхэлдэг, байнга оршин суудаг ОХУ-ын иргэд гээд нийт 80 гаруй хүнийг Алтанбулагийн боомтоор нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Товыг ойрын хугацаанд тодорхой болохоор нь нийтэд зарлах болно” гэлээ.

+ There are no comments

Add yours