Ковид 19 цар тахлын нөлөөгөөр нийгмээс зай барих нь амьдралын хэвшил болж байгаа тул хоолны газар, кафе зэрэг үйлчилгээний байгууллагууд өөрөө өөртөө үйлчилдэг киоск машинууд руу үйлчилгээгээ шилжүүлээд байна. Гэхдээ нөгөө талаараа энэхүү дижитал шилжилтийн эрин үе нь өндөр настай иргэдэд амаргүй асуудал болж байна. Судалгаанаас үзэхэд 70 орчим насны иргэдийн ердөө 38.3 хувь нь ухаалаг утас ашигладаг гэжээ. Тиймээс ковид 19 цар тахлын үед дижитал хоцрогдол, саадгүй  Сөүл хотыг бий болгохын тулд дижитал чадавхийг хөгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ Сөүл хотоос мэдэгджээ. Үүнд үүрэн телефон, гар утасны компаниудтай хамтран өндөр настанд тохирсон ухаалаг утасны үйлчилгээг нэвтрүүлэх , орчин үеийн технологийг өдөр тутмын амьдралдаа хоол захиалах, метро, галт тэрэгний тасалбар авах гэх мэтээр хэрхэн ашиглаж сурахад зориулсан киоск машин, дижитал суралцах төвүүдийг байгуулахаар болжээ. 11-р сараас эхлээд LIKUs буюу ухаалаг утас яаж хэрэглэхийг зааж өгөх боловсролын 220 роботыг нийгмийн халамжийн төвүүдэд өндөр настан, гар утасны сургалтад зориулж байрлуулах юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.