Б.Хурц нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

Генерал Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогдсон ч өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хойшлуулжээ.

Генерал Б.Хурц тэргүүтэй зургаан хүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сард  таван өдөр үргэлжилсний эцэст Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Улсын ерөнхий прокурорын орлогч асан  Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан  Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан юм.

+ There are no comments

Add yours