Монгол Улсын хилээр 60.5 мянган гадаад иргэн нэвтэрчээ

Манай улсын хилээр 2020 оны эхний есөн сарын байдлаар 546.8 мянган зорчигч нэвтэрчээ. Үүний 486.2 мянга нь Монгол Улсын иргэн бол 60.5 мянга нь гадаад улсын иргэн байна. Гадаад иргэдийн 87.9 хувь нь 30 хүртэл хоног, 1.8 хувь нь 30-90 хүртэл хоног, 10.3 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 7.2 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор, харин 53.4 мянга нь аялал жуулчлалын зорилгоор ирсэн байна.

Хилээр орсон гадаадын зорчигчдын

  • 25 хувийг БНХАУ-ын иргэд,
  • 46 хувийг ОХУ-ын иргэд,
  • 9.1 хувийг БНСУ-ын иргэд,
  • 2.1 хувийг Япон улсын иргэд,
  • 3.2 хувийг Беларусь,
  • 2.5 хувийг Казахстан,
  • 12.1 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

+ There are no comments

Add yours