Дээрмийн гэмт хэрэг 19 хувиар буурчээ

ШЕЗ-өөс өнөөдөр Монгол улсын шүүхийн 2020 оны гуравдугаар улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. Уг статистик мэдээллээр дээрэмдэх гэмт хэрэг 18,7 хувиар, Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 35 хувиар өмнөх оны мөн үеэс буурсан байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг буурсан байна. Үүнд:

  1. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах – 48,3
  2. Үндэсний аюулгүй байдлын эсрэг – 35 хувиар
  3. Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх – 32,7 хувиар
  4. Дээрэмдэх – 18,7 хувиар
  5. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих – 3 хувиар тус тус буурсан байна.

+ There are no comments

Add yours