IELTS-ийн шалгалтад заавал сургалтын төвд өндөр үнэ төлөлгүй, бие даан системтэй бэлдээд өндөр оноо авах бүрэн боломжтой. Тэгвэл бие даан бэлдэж өндөр оноо авахад туслах, бүх төрлийн мэдээллээр дүүрэн, үнэгүй вэбсайтуудыг танилцуулъя.

  • Ielts.org

https://www.ielts.org/

 

Ielts шалгалтыг авдаг албан ёсны байгууллагын сайт болохоор шалгалтын агуулга, бүтцийн тухай илүү дэлгэрэнгүй үнэн зөв мэдээллийг авч болно.

 

  • IELTS Online Tests

 

https://ieltsonlinetests.com/

Олон төрлийн үнэгүй жишиг шалгалтуудыг ажиллаж, шалгалтын хэсэг тус бүрт хэдэн оноо авч байгаагаа харах, ямар асуултан дээр яагаад алдсанаа нарийвчлан харж засах, асуулт бүрийн зөв хариуг нь дэлгэрэнгүй тайлбарласан тайлбар материалыг ямар ч үнэ төлбөргүйгээр ажиллах боломжтой.  Жишиг тестийн хариуг тодорхой, дэлгэрэнгүй тайлбарласан болохоор алдаагаа засаж, оноогоо түргэн хугацаанд ахиулахад тустай. Мөн шалгалттай холбоотой өндөр оноо авах бүхий л зөвлөгөө, техник, загвар эсээ зэрэг хэрэгтэй мэдээллүүдээр баялаг вэбсайт юм. Тестүүдийг хэвлээд ажиллах ч боломжтой.

 

  •   Ieltsliz.com

http://ieltsliz.com/

 

IELTS- ийн унших, бичих, ярих, сонсох бүх хэсэгт зориулсан чухал зөвлөгөө, дасгал хичээлүүд, өндөр оноо авах тухай үнэгүй мэдээллүүд олон бий. Хэсэг тус бүрийн асуулт болгоныг тайлбарласан хичээл, дасгал ажил, бичих хэсгийн график эсээнд хэрэглэгдэх үгсийн сан гэх мэтийн шалгалттай холбоотой бүхий л мэдээллийг эндээс үнэгүй авах боломжтой.  Хэрвээ хүсвэл бичих хэсгийн төлбөртэй бичлэгүүдийг ч худалдаж авч үзэх боломжтой.

  •  Ielts Simon

http://ielts-simon.com/

Ielts- ийн шалгалтын шалгагч багш байсан хүний хөтөлдөг блог болохоор шалгалтын тухай бүхий л мэдээлэл, чухал зөвлөгөөг хуваалцдаг. Үгсийн сан, бичих хэсгийн загвар эсээнээс эхлээд бүх төрлийн зөвлөгөө бий. 

  •   Ielts Material

Home

Загвар эсээ, загвар хариултууд, дүрэм, үгсийн сан, ярианы хэсэг гээд ганцаараа бэлдэхэд туслах бүх л чухал хэрэгцээтэй мэдээллүүд бий.

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.