Умард Солонгос шинэ пуужингаа үзүүллээ

Бямба гарагт БНАСАУ-ын Хөдөлмөрчдийн нам байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан цэргийн парад Пёньян хотноо зохион байгуулагдсан юм. Энэ үеэр Умард Солонгосын армийн хэд хэдэн шинэ зэвсгийг нийтэд харуулсны дотор тив хоорондын баллистик пуужингууд, шумбагч хөлөг харагдаж байв.

Биеийн эрүүл мэндийн байдал нь дордсон гэх мэдээлэл гараад байсан удирдагч Ким Жон Ун цэргийн жагсаалд оролцож, Хойд Солонгос “өөрийгөө хамгаалах, гадны үйлдлийг таслан зогсоох зорилгоор армиа хүчирхэгжүүлсээр байх болно”  гэж мэдэгджээ. Мөн Ковид19 халдварын эсрэг тэмцэж буй ард түмэндээ талархал илэрхийлээд “Энэ хорон вирусийн эсрэг тэмцэж буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст эрүүл энхийг хүсье” гэв.

Хэдийгээр тус улсад халдвар бүртгэгдээгүй гэж байгаа ч олон улсын шинжээчид вирус тархаагүй байх магадлал тун бага гэж үзэж байгаа юм.

+ There are no comments

Add yours