Доналд Трамп сонгуулийн сурталчилгаандаа эргэн ирлээ

Коронавирусийн халдвараар оношлогдож эмнэлэгт хэвтсэнээсээ хойш Доналд Трамп анх удаа олон нийтийн өмнө ил гарлаа. Бямба гарагт Ерөнхийлөгч Цагаан ордны тагтан дээрээс өөрийгөө дэмжигчдэд хандаж үг хэлсэн байна. Хэдийгээр Трампыг дэмжигчдийн сайн дурын цуглаан гэж хэлж болох ч уг арга хэмжээ сонгуулийн кампанит ажилтай илүү төстэй байсныг ажиглагчид хэлж байна.

Цагаан ордон Пүрэв гарагаас хойш Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөөгүй байсан юм. Тэгвэл Трампын эмч Шон Конли бямба гарагт шинжилгээний хариу гарч төрийн тэргүүн бусдад халдвар дамжуулах эрсдэлгүй болсон тухай мэдээллээ. 

Харин түүний өрсөлдөгч Жо Байден Пеннсильвани мужид сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж байна. Тэрээр хайртай хүнээ коронавирусийн халдвараар алдсан бүх гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.
Сүүлийн хэд хоногийн санал асуулгаар Байден, Трампыг тэргүүлж эхэллээ. ABC News-ийн асуулгаас үзэхэд ноён Трамп коронавирусийн хямралыг шийдвэрлэж чадаж байгаа гэж америкчуудын ердөө 35 хувь нь зөвшөөрсөн байна.

+ There are no comments

Add yours