Д.Нямхүү: 1248 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Аравдугаар сарын 7, 8-ны өдөр 1248 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

10-р сарын 7-нд ирсэн 213 энхийг сахиулагчийн шинжилгээг хийсэн. Дорноговь, Дундговь аймагт тусгаарладсан, Сөүл, Нурсултан, Франкфуртын нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй.
Монголд батлагдсан 315 тохиолдол байгаагаас 98 хувь буюу 308 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д долоон хүн эмчлүүлж байгаагаас нэг хүн хүндэвтэр байна.

+ There are no comments

Add yours