23 настай эмэгтэй самар түүхээр яваад сураггүй алга болжээ

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Улаан-Хад гэдэг газар есдүгээр сарын 26-ны өдөр самар түүхээр яваад 65 настай эрэгтэй Ц, 47 настай эрэгтэй С нар сураггүй алга болсон байна. Тэднийг эрэн хайх ажиллагаа олон хоног үргэлжилсний эцэст аравдугаар сарын 6-ны өдөр Ц-г, иргэн С-ийг  өчигдөр тус, тус эсэн мэнд олжээ.

  • НийслэлийнБаянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн амны Шургуут  гэдэг газар  өчигдөр 23 настай эмэгтэй Т самар түүхээр яваад сураггүй алга болжээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид, Улиастайн амны байгаль хамгаалагчийн хамт аврах ажиллагааг эхлүүлсэн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн Ар хонхор гэдэг газар есдүгээр сарын 23-ны өдөр сэтгэцийн эмгэгтэй 51 настай эрэгтэй Т сураггүй алга болжээ. Тэрбээр эмийн ургамал түүнэ гэж гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон байна. Тэгвэл Онцгой байдлын Ерөнхий газрын алба хаагчид аравдугаар сарын 6-ны өдөр сумын төвөөс  зүүн хойд зүгт 13 км-т талийгаачийг цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

+ There are no comments

Add yours