Өчигдрийн ачигч, өнөөдрийн сайд “Бага Рааш”

Ховд аймгийн Дарви сумын харьяат, 1965 онд төрсөн 55 настай, төмөр замын салбарт 27 жил ажиллаж байгаа Л.Халтарыг  Зам тээвэр, хөгжлийн сайдад томилуулах саналыг  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны долдугаар сард гаргаснаар ногоон гэрлээр насаараа ажилласан салбарынхаа сайдаар томилогдсон түүхтэй.

Тухайн үед Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байсан учир түүнийг уг албанд томилоход саад болох зүйл байгаагүй нь нэгэн зүйл. Харин Ерөнхий сайдын дэмжлэг, салбартаа 27 жил ажилласан туршлага нь Л.Халтар сайдыг  Удирдах зөвлөлийн дэмжлэгийг эргэлзэлгүй авахад түлхэц болсон гэдэг.

Ховдод төрсөн ч хотод хөлд орсон түүнийг 1983 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгсөөд 1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженерээр суралцаж ирэхэд мэргэжилдээ эзэн болох шударга залуу, ирээдүйд Монголын тээврийн салбарыг удирдах бүрэн чадамжтай хэмээн үнэлж байсан хүн бол Монголын төмөр замын “эцэг” хэмээн хүндлэгддэг Р.Рааш гуай гэдэг.

Дөнгөж сургууль төгсөж ирсэн залуухан Халтарыг угтан авч, урмын үгээр шагнасан ч “ирээдүйд чинь чамд л хэрэгтэй” хэмээн ачигчаар томилж, хүн чанар хийгээд хүний өөрийн нь хийг гаргаж, ирээдүйд нь бэлтгэсэн Р.Рааш даргыг нь бодсон ч энэ хүний буй төрхийг нь харсан ч төмөр замынхан “Рааш даргыг харья гэвэл Халтар даргыг хар, Халтар даргыг харья гэвэл Рааү даргыг хар” хэмээн битүүхэн хоорондоо гэмгүйхэн шоглох.  Энэ ч утгаараа 27 жилийн түүхээ салбартаа мөнхөлсөн Халтарыг “бага Рааш” хэмээдэг нь чихний гадуур өнгөрөөгүй юм. Ийм нэгэн хүн өнөөдрийн Монголын зав тээврийн салбарыг удирдаж, нэгэн цаг үеийн хөгжлийг атгалцаж явна.

1999 онд Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан Л.Халтар сайд Улаанбаатар төмөр замыг Хувь нийлүүлсэн нийгэмлэг хэмээгдсэн 1983 онд анх ачигчаар ажилд орж байсан түүхтэй. Долоон жилийн дараа 1990 онд тус нийгэмлэгийн техникумд инженер багш, 1992 онд  Ачиж буулгах ангийн орлогч дарга, 1993 онд  Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал, 2006 онд Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, 2015 онд  Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, 2017 онд Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга, 2018 онд Зам тээвэр хөгжлийн дэд сайдаар тус тус томилогдон ажиллаж байжээ.

Хамт олондоо зарчимч, шударга, мэдлэгтэй хэмээн үнэлэгддэг Л.Халтар сайдын Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлэгт, жилийн нийт орлого 199 сая төгрөг. Үүнээс гэр бүлийн орлого нь 22 сая төгрөг, амины орон сууц нэг, нийтийн орон сууц гурав, зуслангийн нэг байшинтай. Нийт хоёр авто зогсоол эзэмшдэг, өмчилсөн, эзэмшсэн газар тус бүр нэг,  Ford, Escape машинтай, 135 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 193 сая төгрөг хадгаламжтай. Харин  315 сая төгрөгийн авлагатай, “Аргалант Атар”, “ТИ ЭФ ТИ трейд” , “Монгол чихэр корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компаниудад тодорхой хувийн хөрөнгө оруулалттай хэмээн мэдүүлсэн байна.

+ There are no comments

Add yours