Погба: Хэзээ нэг өдөр Реал Мадридад тоглох нь миний мөрөөдөл

Английн Манчестер Юнайтед клубын төвийн хагас хамгаалагч Погба Реал Мадридад тоглож үзэх мөрөөдлийнхөө тухай ярьжээ. 27 настай тамирчин Юнайтед клубыг байх ёстой шилдгүүдийн эгнээнд нь байлгахын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ ч хэлсэн юм. 2016 онд £89 сая фаундаар Английн багт нэгдсэн Погбаг багаас явах гэж байгаа гэсэн шуум жил бүр гардаг ч түүний гэрээ энэ зун хүртэл үргэлжлэх бөгөөд клуб гэрээг 2022 он хүртэл сунгах боломжтой билээ. Погба одоогоор гэрээг сунгах тухай хэлэлцсэн зүйл байхгүйг хэлжээ.

“Хэн ч надтай гэрээний тухай ярилцаагүй байгаа. Би Юнайтедын спортын албаныхантай гэрээний хэлэлцээр шинээр хийсэн зүйл байхгүй байгаа. Реал Мадридын тухайд гэвэл бүх л тоглогч тэнд тоглохыг мөрөөддөг, би ч Мадридад тоглохыг мөрөөддөг, яагаад нэг өдөр болохгүй гэж? Гэхдээ яг одоо би Юнайтедийн тамирчин шинэ улирлын шилдэг формондоо орох тал дээр төвлөрч байна. Клуб надтай гэрээний тухай ярьж магадгүй шинэ санал ч тавьж мэднэ, мэдэхгүй юм. Би Манчестер Юнайтедын тамирчин, клубдээ хайртай. Энд аз жаргалтай байна мэдээж клубынхээ төлөө бүх хүчээ дайчилж тоглоно. Багийнхан шигээ бүхнээ зориулж, хамгийн өндөр түвшиндээ тоглохын төлөө хичээнэ” гэж Францын шигшээ багийн тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр ярьжээ.

+ There are no comments

Add yours