БНСУ-ын Улсан хотод барилга шатаж 88 хүн эмнэлэгт хүргэгджээ

Солонгосын зүүн өмнөд нутагт байрлах Улсан хотод томоохон гал гарч 88 хүн эмнэлэгт хүргэгджээ. Ес орчим цаг үргэлжилж байгаа галыг гал сөнөөгчид одоог хүртэл хараахан бүрэн унтрааж чадаагүй байна. Шөнийн 11 цагийн орчимд эхэлсэн гал хүчтэй салхины нөлөөгөөр өндөр барилгат бүхлээрээ таржээ. Гал гараад хоёр цагийн дотор галын аюулыг удирдлагатаа авсан боловч үргэлжилсэн хүчтэй салхины улмаас гал одоог хүртэл бүрэн унтраагүй. Утааны хордлогоор 88 хүнийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор нас барсан хүн байхгүй гэж албаныхан мэдээллэжээ.

+ There are no comments

Add yours