Туслах дүрийн “гол” жүжигчин

Улс төрчдийн хүйтэн, хиймэл албархуу төрхийг  ялдамхан, ямбалсан хэт эмэгтэйлэг төрхөөр сүлж, Улсын их хурлын танхимыг чимж яваа шинэ гишүүн П.Анужинг танихгүй хүн байхгүй биз ээ. 2016 оны сонгуулиар Баянзүрхээс нэр дэвшиж байнд ч үгүй банзанд ч үгүй унасан түүнийг МАН-ын гишүүн хэмээн алдрыг зүүж, нийслэлийн баруун захыг зориход гайхахаас илүү шүүмжилж байсан хүмүүс олон. Гэтэл “хэн ч сонгохгүй” хэмээн хамгийн ихээр сошиалд шуурга дэгдээж байсан эмэгтэй сөрөг намын нэрлэгдсэн улс төрчдийг “өшиглөөд” гараад ирэхэд “сонгоогүй” сонгогчид нь гайхахаас өөрөөр яаж ч чадаагүй гэхэд болно.

П.Анужингийн хувьд хувийн хийгээд, хувьсгалын намтар нь хэтэрхий саарал. Гэр бүлийн байдал нь тогтворгүйн дээр хамтран ажилласан багтаа халгаатай нэгэн. Хамгийн гайхалтай нь түүнийг үргэлж “хормойн” асуудал дагалдана. Харахад ялдам ааш авиртай түүний хувьд бурханы сургуулийг иш татаж байгаа гэгээрсэн төрхөөр гэгэлгэн хоолойгоор намуухан өгүүлэх таван үг холбосон бол гурав нь энд тэндхийн ухаантай үгийн холбоос байх нь хөгжилтэй.

Ийм нэгэн яруухан бүсгүй энэ удаагийн их хуралд орж ирээд томоохон шуугиан тарьсан нь МАН-ын нийслэлийн намын дарга Д.Сумьяабазартай эр эмийн харилцаа тогтоож, элэг бүтэн амьдралыг салгасан гэх мэдээлэл байв. Энэ мэдээллийн шүлс хатаж амжаагүй байхад их хурлын чуулган дээр ихэд ухаантайгаар мэдэгдсэн, төрийн түшээдийн  хүндэтгэлийн хувцасны хээг хуульчлах санал тавьсан нь ёстой л “хэнийг сонгочихсон юм бэ” гэж сонгогч сонгинохайрханчууд нь бүү хэл нийт монголчууд бухимдав.

Гэтэл эрхэм гишүүний ээлжит гэнэтийн бэлэг үүгээр дуусах болоогүй байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт ээлжит дуулианаа тарьсан нь Ерөнхийлөгчид хандсан сошиал попролт байв. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг. Нэгэн цагт аягалж өгсөн будааг нь “амаа олохгүй” хүртэж байснаа мартан байж ардын намыг өмөөрсөн тэрбээр их хурлын чуулганаас өөхөнд ороосон чулуу шидэж, түмэн олны нүдийг орой дээр нь гаргачихав. Угаадсыг нь ахиу өгч, уяаг нь уртасгаж болдоггүй хүний л араншин гэж энэ бололтой.

 

 

+ There are no comments

Add yours