Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:58 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Тус нислэг 19:00 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай бөгөөд нийт 264 иргэн эх орондоо ирэх юм.

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-54, жирэмсэн-14, өндөр настан, асран хамгаалагчтай-28, хөгжлийн бэрхшээлтэй-3, эрүүл мэндийн шалтгаантай-25, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-140 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Амар”, “Би Жи” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.