Н.Онон: 30 жил урлагт зүтгэсэн зүтгэлийг минь төр үнэллээ

Ерөнхийлөгчийн зарлигаар улс орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст өнөөдөр төрийн дээд, одон медаль шагнал гардуулж өгөв. Олны танил хүмүүсээс Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Ононд Гавьяат жүжигчин цол хүртээлээ. Дэлхий нийтэд тархсан коронавирусийн халдварын улмаас Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяраар төрийн дээд одон медаль, шагнал олгоогүй билээ.

Гавьяат жүжигчин цолоор шагнагдсан Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон: Урлагийн салбарт 31 жил зүтгэж, төрд үнэлүүлж байгаадаа баяртай байна. 31 жил урлагийн салбарт ажиллаж байна. Ирэх жил манай Х-ТҮЦ продакшны 25 жилийн ойн баяр тохионо.

+ There are no comments

Add yours