Эмэгтэй нойлд амаржаад хүүхдээ хогийн саванд хаяад явжээ

Энэ сарын  1–ний өдөр өдөр буюу өчигдөр дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд 22 настай эмэгтэй амаржиж, төрсөн хүүхдээ хогийн саванд хаяд явсан хэрэг гарсан байна. Тодруулбал, тухайн эмэгтэй дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа биеийн байдал тааруухан харагдаж байсан гэдгийг тус газрын ажилчид хэлж байна. Улмаар дэлгүүрийн  нойлын өрөөнд орж 40 орчим минут болоод гарахдаа төрүүлсэн хүүхдээ хаяж явсан байна.

Ариун цэврийн өрөөнд хүүхэд уйлаад байна гэж үйлчлүүлж байсан иргэн хэлжээ. Ийнхүү тус газрын ажилчид хүүхдийг хогийн савнаас гаргаж 103-т дуудлага өгсөн байгаа юм. 22 настай эмэгтэй ариун цэврийн өрөөнд 1100кг, 37с эрэгтэй хүүхэд төрүүлсэн аж.

Дуудлагын дагуу 103 Түргэн тусламжийнхан ирж хүүхдийг аваад явсан байна.

НЭМЭЛТ 16.00:Биднийг хэргийн газраас дээрх хэргийн талаар шууд мэдээлэл хүргэж байх үед хүүхдээ хаяд явсан эмэгтэйг улс даяар эрэн хайж байна гэх мэдээллийг ЦЕГ-ийн ХМТ-өөс өгсөн. Мөн эрэн хайж байгаа эмэгтэйг 16-18 орчим насны хэмээн мэдээлэл өгсөн билээ. Сүүлийн авсан мэдээллээр хүүхдээ ариун цэврийн өрөөнд төрүүлээд хогийн саванд хаяад явсан эмэгтэй нь 22 настай болох нь тогтоогдсон.Түүнчлэн тухайн эмэгтэйг олж тогтоон шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байна гэсэн мэдээллийг ирүүллээ.

Харин 1100кг төрсөн хүү өдгөө ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт биеийн байдал хүндэвтэр эмчлүүлж байгаа гэлээ.

+ There are no comments

Add yours