Азийн цомын тэмцээнд оролцох шатарчид тодров

Дэлхийн шатрын холбоо болон Азийн шатрын холбооноос аравдугаар сарын 10-25-ны хооронд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулж буй Ази тивийн цомын аварга шалгаруулах онлайн багийн тэмцээнд Монголын баг, тамирчид эх орноо төлөөлөн оролцох гэж байна.

Уг тэмцээнд Ази тивийн долоон бүсээс 28 эмэгтэй, 33 эрэгтэй баг оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм. Тэмцээн эрэгтэй баг, эмэгтэй баг гэсэн ангиллаар, цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 5 секундийн нэмэгдэлтэй байх бөгөөд түргэвчилсэн буюу рапид төрлөөр зохион байгуулагдана.

Азийн цомын онлайн тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг Монголын шатрын холбооноос зарлажээ.

Эмэгтэй баг:

  • 1-р ширээ Их мастер Б.Мөнгөнтуул
  • 2-р ширээ Олон улсын мастер Б.Баярмаа
  • 3-р ширээ Дэлхийн шатрын холбооны мастер Б.Алтантуяа
  • 4-р ширээ Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул
  • Нөөц тоглогч: Б.Удвал

Эрэгтэй баг:

  • 1-р ширээ Дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин
  • 2-р ширээ Их мастер С.Билгүүн
  • 3-р ширээ Их мастер Ц.Батчулуун
  • 4-р ширээ Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ
  • Тэмцээний цагийн хуваарийг зургаар хавсаргав.

+ There are no comments

Add yours