Д.Ганбат: Саарал жагсаалтаас гарах гэж буйгаа гавьяа юм шиг ярьж байна

УИХ-ын гишүүн Д.Ганбат олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр болон саарал жагсаалтын асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр ” ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр амжилтгүй болсон гэсэн. Энэ яагаад амжилтгүй болсон бэ. Гэтэл Ерөнхий сайд, Сангийн сайд нар бараг л Time сэтгүүлийн оны хүн, Нобелийн шагнал авах гэж байгаа юм шиг өөр юм ярьж байна. Саарал жагсаалтаас гарах гэж буйгаа гавьяа юм шиг ярьж байна. Саарал жагсаалтад орсноор Монгол Улс, иргэд хэдий хэмжээний хохирол амссан бэ. Энэ хохирлыг хэн яаж барагдуулах вэ” гэв.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Төв банкны хувьд  ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэж байгаа. Таны авсан мэдээлэл АНУ-ын элчин сайдын яам Америкийн хөрөнгө оруулагчиддаа зориулж гаргасан мэдээлэл. Харин ОУВС-гаас амжилттай хэрэгжсэн гэж зүгнэж байгаа. Монгол Улс ФАТФ-ийн стратегийн дутагдалтай орны жагсаалтад орсон. Зургаан даалгавраа амжилттай биелүүлсэн учир энэ сард саарал жагсаалтаас гарна.

+ There are no comments

Add yours