Б.Лхагвасүрэн: Улсын нийт гадаад өр 30.8 тэрбум ам.доллар байна

Улсын нийт гадаад өр 30.8 тэрбум ам.долларт хүрсэн талаарх мэдээллийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өглөө.

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Монгол Улсын гадаад өрийг задалж үзвэл,

  • Оюутолгой ХХК, Энержи Ресурс ХХК зэрэг томоохон ААН, компаниудын зээл  62.1 хувь буюу 19.1 тэрбум ам.доллар
  • Засгийн газрын өр 7.8 тэрбум ам.доллар буюу 25.6 хувь
  • Арилжааны банкуудын зээл 1.7 тэрбум ам.доллар буюу 5.5 хувь
  • Монголбанкны зээл 2.1 тэрбум ам.доллар буюу 6.8 хувийг тус тус эзэлж байгаа аж.

+ There are no comments

Add yours