“Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон”

Хөвсгөл аймагт өчигдөр 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Соёо багийн “Эвт хөндий” гэдэг газар есдүгээр сарын 30-ны 17:02 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс мэдээлэв.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас тус сумын Засаг даргаас тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

+ There are no comments

Add yours