Өнөөдрийн байдлаар хаагдсан зам, даваа байхгүй

Их хэмжээний нойтон цас орж, гулгаа үүссэнээр орон нутгийн замын хөдөлгөөнд өчигдөр саад учирсан. Тиймээс өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Улаанбаатар хотын чиглэлийн автозамд халтиргаа, гулгаа үүссэн тул гарах хөдөлгөөнийг түр хориглоод байв.

Харин өнөөдөр 09:00 цагийн байдлаар замын хөдөлгөөн хэвийн хаагдсан зам, даваа байхгүй байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Иргэд, жолооч та бүхэн хол замд явахдаа дулаан хувцаслаж, авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгахыг сэрэмжлүүлж байна.

+ There are no comments

Add yours