Томуугийн вакцин хийж буй эмнэлгүүд болон үнэ тариф

Улирал солигдох гэж буй энэ үед хүүхэд багачууд төдийгүй томчууд томуугаар өвчилдөг.

Тэгвэл томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин гэдгийг ДЭМБ-аас зөвлөдөг билээ.

Тодруулбал, Томуугийн вакцин нь ханиад томуунаас сэргийлэх дархлаа тогтоох чадвар бүхий тарилгын шингэн бөгөөд ДЭМБ-аас тухайн жилд тархах магадлалтай вирусийн омгуудын найрлага бүхий вакциныг хийлгэхийг санал болгодог.

Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс Томуугийн вакциныг авдаг.

Энэ жилийн хувьд Эхний байдлаар Засгийн газрын хөрөнгөөр 120,000 хүн/тун вакцин захиалсан. Мөн вакцин дархлаажуулалтын “Global Alliance” байгууллагаас гэрээний хүрээнд 80,000 хүн/тун вакцин ирнэ. Ингэснээр эхний ээлжид 200 гаруй мянган хүн/тун вакциныг 9 дүгээр сарын 15-нд авах чиглэлтэй байнаЭдгээр вакцины захиалгыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж авч байгаа.

Уламжлал ёсоор эрсдэлтэй бүлгийн буюу эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс болон нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугийн вакциныг хийнэ” хэмээн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлж байсан юм. 

Түүнчлэн энэ жил томуугийн вакцин хийх эмнэлгүүд болон үнийн талаарх мэдээллийг тодрууллаа. 

ХӨСҮТ-д томуугийн вакцин хараахан ирээгүй байна. Есдүгээр сарын 20-ны үеэр орж ирэх байх” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлж байна. 

Харин зарим хувийн эмнэлгүүдийн тухайд БНСУ-аас оруулж ирсэн томуугийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийгээд эхэлжээ. Ингэхдээ вакцины төлбөрт эмчийн үзлэг багтсаныг хэлж байв. Тухайлбал,

  • “Интермед” эмнэлэг томуугийн эсрэг вакциныг /3-аас дээш нас/ 46 мянган төгрөгөөр, өдөр бүр 20:00 цаг хүртэл хийж байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу)
  • “Улаанбаатар сонгдо” эмнэлэг есдүгээр сарын 1-нээс томуугийн эсрэг вакциныг /3-аас дээш нас / 48 мянган төгрөгөөр хийнэ. (Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу)

Мөн Тод-Эйч клиник эмнэлэг томуугийн эсрэг вакциныг есдүгээр сарын дундуур хийж эхлэх бөгөөд “Family klinic”, Гранд мэд, “СОС Медика Монголиа” зэрэг эмнэлгүүд вакцин хийх тов гараагүй, вакцин ирээгүй байгааг хэлсэн юм.

ХӨСҮТ-ӨӨС ӨГЧ БУЙ ЗӨВЛӨГӨӨ

Вакциныг жилд нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ:

  •     6 сартайгаас 3 хүртэлх настай хүүхдэд 0.25 мл-ээр булчинд тарина,
  •     3-аас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүнд 0.5 мл-ээр булчинд тарина.

Дараах тохиолдолд энэ вакциныг хэрэглэхгүй:

  •     Уг вакцины найрлагад орсон аль нэг бодис болон өндөг, тахиа зэрэгт хэт мэдрэг,
  •     Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан,
  •     Өмнө нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа 6 долоо хоногийн дотор вакцины дараах урвал, хүндрэл илэрч байсан,
  •     Дархлал дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа,  дархлааны хомсдолтой хүнд хийхгүй.

Дархлаажуулалтын дараа илэрч болох  урвал, хүндрэл:

  •     Улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно
  •     Ховор тохиолдолд цочмог харшлын урвал илэрч болно
  •     Маш ховор тохиолдолд саажилт, мэдрэлийн үрэвсэл илэрч болно

          Хэрэв дээрх шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй.

Ерөнхий анхаарах зүйлс

  • Вакцин хийлгэж байгаа хүмүүс тарьсан хэсгийг цэвэр байлгах дархлаажуулалтын дараах урвал илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй
  • Томуугийн өвчлөл тархахаас сарын өмнө томуугийн эсрэг вакцин тариулах.
  • Жирэмсэн болон хөхүүл үед вакцин хийлгэж болно. Гэхдээ эмчид үзүүлж, эмчийн заасны дагуу хийлгэх эсэхээ шийдэх ёстой.

+ There are no comments

Add yours