Автомашин осолдож нэг хүн амь насаа алджээ

Өчигдөр өдрийн 16.20 цагийн орчимд СХД-ийн 21 дүгээр хороо Ар гүнтийн замд Isuzu Juston маркийн автомашин онхолдож, зорчигч 44 настай эрэгтэй М гэмтэж, жолооч 50 настай эрэгтэй Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Иргэд жолооч та бүхэн авто замын нөхцөл, автомашин, ачаа тээшний хэмжээ, онцлогт тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

+ There are no comments

Add yours