Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн иргэн “Н” тарваган тахал өвчнөөр өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Үүнтэй холбогдуулан тус сумын нутаг дэвсгэрт түр хугацаанд хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Тодруулбал, өвчний голомт болох Алтай сумын “Хөндийн Уу дав” гэх газар болон сумын төвд энэ сарын 25-ны өдрийн 07.00 цагаас 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд иргэд, тээврийн хэрэгслийн орох, гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах аж. 5-6 байршилд хяналтын пост ажиллуулж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагын 30 орчим ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж буй.

Мөн тус аймгийн хэмжээнд тарваган тахлаар өвчилсөн 19 хүн байгаагаас долоон иргэнийг тусгаарлажээ.

Сэтгэгдэл үлдээх

One thought on “Ховд аймгийн Алтай суманд хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоожээ”
  1. TURJ UHEHNUU. ODOO BOLIOCH. DELHIIN TZAG YYRIIN UURCHLULTRUUS HYN AMITANII DARHLAA SYLARCH BN. HARHNII MAH IDHEE BOLIOCH

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.