Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлээс 600 сая ам.долларын бонд гаргажээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Номад” нэртэй шинэ бондоор 2021 оны дөрөвдүгээр сард төлөх ёстой “Мазаалай” бондын 500 сая ам.долларын өрийг дахин санхүүжүүлэх аж. Тэгвэл 600 сая ам.долларын шинэ бонд 5.125 хувийн хүүтэй байх бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сард төлж дуусахаар тооцсон байна. АНУ-ын Нью-Йорк хотноо төвтэй олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын уг шинэ бондод “B” зэрэглэл тогтоосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.