Хөвсгөл аймгийг  “Солонгон бүрхүүл” сонгожээ

Монголын шилдэг стрийт артистууд хамтран гэр хорооллын бүсэд өнгө нэмж, хүүхдүүдийн төлөө гэгээлэг орчинг бий болгохоор “Солонгон бүрхүүл” аяныг өнгөрсөн оноос эхлэн Улаанбаатар хотод өрнүүлсэн байдаг. Тэгвэл энэ  аян хүрээгээ тэлж, уран бүтээлчдийн баг орон нутгаас Хөвсгөл аймгийг сонгон Мөрөн хотод ажиллаж байгаа аж. Стрийт артистууд өсвөр насны хүүхдүүдэд зориулж НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөгөө, Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын чиглэлд үндэслэн сургуулиудын ханан дээр зураг зурж байгаа бөгөөд Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан агуулга бүхий хээний загвар гаргаж Мөрөн хотын хашаан дээр бүтээлээ мөнхөлсөн байна.

+ There are no comments

Add yours